НЕБ-ЫН 65 ДУГААР СУРГУУЛИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2025-9-1
4

1975 онд Октябрийн районы анхдагч арван жилийн сургуулиудын нэг болж үүсгэн байгуулагдаж 65 дугаар сургууль Нарангийн дэнж дээр байгуулсан 5 дахь сургууль юм.

Нийслэл, дүүргээс зохион байгуулдаг уралдаан тэмцээнд тогтмол тэргүүн байр эзэлдэг энэ сургууль сүүлийн 7 жил Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтаараа дүүрэгт тэргүүлж буй.

Энэ хичээлийн жилд 62 бүлэгт 2145 сурагч хүлээн авч 112 багш ажилтантай сургалт хүмүүжлийн ажлыг эхлүүлээд байна.

Хичээлийн шинэ жилийн нээлтэд дүүргийн Засаг дарга оролцож хүүхэд залуус, багш сурган хүмүүжүүлэгчдэд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ. 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.