Дүүргийн 12-р хороо Мөнгөн гүүр эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх 100% метр автозамыг нэг эгнээ болгон иж бүрэн гудамж зам болгон тохижуулж буй.



Авто замын ажлыг эхлүүлэхээс өмнө төслийн нэгж, холбогдох байгууллагаас оршин суугчдын саналыг авсан байдаг. Тухайн үед иргэдийн зүгээс уг авто замд жолооч нар урсгал сөрж зорчдог тул нэг эгнээ болгох саналыг гаргаж байжээ.



Улмаар иргэдийн саналыг үндэслэж авто замын зураг батлагдан замыг нэг эгнээ болгосноос хойш иргэд хуучин хэвээр үлдээх саналыг илэрхийлж байна. Иймд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн менежер Д.Баярсайхан оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцон иргэдийн хүсэлтийг холбогдох байгууллагад уламжлахаар болов.




ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
