ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, ЦЭЦЭРЛЭГИЙН АРГА ЗҮЙЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛЛАА

2025-9-11
2

Тэгш хамран сургах боловсролын үзэл баримтлал, зарчмыг баримтлан тусгай хэрэгцээтэй хүүхдийг бүх түвшний сургалтын байгууллагын боловсролын үйлчилгээнд хүртээмжтэй хамруулах, анги дэвшин суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйч нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Боловсролын хэлтэс, “Гэрэлт Андаган” ТББ, Монгол Улсын Боловсролын их сургууль, “Илтгэх индрийн ирээдүй” ТББ нар хамтран зохион байгууллаа. Сургалтаар хүүхдийн асуудал бүхий зан үйл, түүнийг засан сайжруулах, суралцагчийн эрүүл мэндийн асуудал, улаанбурхан өвчний үед авч хэрэгжүүлэх  арга хэмжээ, багш хэрхэн эерэг нөлөөллийг бий болгож, түгээн дэлгэрүүлэх талаар мэдээлэл өглөө.

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.