U9, U11 НАСНЫ АНГИЛЛААР “СОНГИНОХАЙРХАН CUP” ДҮҮРГИЙН ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 24 БАГ ОРОЛЦОЖ БАЙНА

2025-9-13
2

Дүүргийн спорт цогцолборын нээлтийн арга хэмжээг тохиолдуулан U9, U11 насны ангиллаар “Сонгинохайрхан cup” дүүргийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр болж байна.

Тэмцээнийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Kids sports хамтран зохион байгуулж байна. Хөлбөмбөгийн тэмцээнд ерөнхий боловсролын сургууль, клубын 24 багийн тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна.

Өнөөдрийн тэмцээнээс шалгарсан 4 баг 09 дүгээр сарын 21-ний өдөр болох нээлтийн арга хэмжээнд улсын шилдэг багуудтай өрсөлдөхөөс гадна U9 насны ангиллаас шалгарсан 7 хүүхэд дэлхийн хөлбөмбөгийн домогт баг болох FC Barcelona Legends-ийн багтай уулзах боломжийг олгох юм.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.