“МЭРГЭЖИЛ СОНГОЛТОД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ АШИГЛАХ” СЭДЭВТЭЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-9-19
3

“Мөрөөдлөө бүтээх охид”  цахим технологи, хиймэл оюун ухааны хөгжил, мэргэжил сонголт, хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс мэргэжлийн байгууллагатай хамтран “Мэргэжил сонголтод хиймэл оюун ухааныг ашиглах” сэдэвтэй сургалт зохион байгууллаа. Сургалтад ерөнхий боловсролын 106, 107 дугаар сургуулийн ахлах ангийн 100 сурагчид оролцлоо. Тус сургалт нь лекц, практикт суурилснаараа онцлог боллоо. Цаашид уг сургалтыг 104, 151 дүгээр сургуулиудад цувралаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.