Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос дүүргийн Засаг даргын Тамгын газарт хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдийн асрамжийн газрын үйл ажиллагаа, асрамжийн газарт амьдарч байгаа иргэдийн нөхцөл байдлын талаар зөвлөмж ирүүлсэн.


Энэ дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар “Батгэрэлт Ирээдүй” асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах, тулгамдаж буй асуудлыг судалж нэн шаардлагатай хэрэгцээг тодорхойлох, асруулагчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан эсэхэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилсон.


Ажлын хэсэг өнөөдөр “Батгэрэлт ирээдүй” асрамжийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус асрамжийн газарт 71 иргэн амьдарч байгаа бөгөөд дийлэнх нь 100 хувь хүний асаргаанд байна. Дүүргийн зүгээс асрамжийн газарт дэмжлэг үзүүлж зарим ажил арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.





ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
