“ХАЙР ӨВТГӨХ УЧИРГҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2025-9-24
5

 Залуу гэр бүлийн хөгжлийг дэмжих арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс, гэрлэх ёслолын өргөө, цагдаагийн газартай хамтран “Хайр өвтгөх учиргүй” нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд 20 гэр бүлийн 50 иргэн хамрагдсан бөгөөд Улсын хүүхэд залуучуудын театрын захирал, гавьяат жүжигчин Н.Ариунболд урилгаар ирж “Хайр дүүрэн гэр бүл” сэдвээр оролцогчидтой ярилцлаа. Мөн сэтгэл заслын Арт терапитай хамтран урлагийн сэтгэл заслын үйлчилгээ үзүүллээ.

Тус арга хэмжээг цаашид Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудтай хамтран цувралаар зохион байгуулах юм.

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.