ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГТ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-9-25
4

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс албан хаагчдад Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 23 дугаар тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайдын, Төв комиссын даргын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн удирдамжийн дагуу улсын үзлэгт бэлтгэх заавар, зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн хэмжээнд улсын үзлэгт хамрагдах 162 байгууллагын 103 удирдлага, 232 албан хаагч хамрагдлаа.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.