АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ, УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШУУРХАЙ ШТАБ БАЙГУУЛНА

2025-9-25
1

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Цагдаагийн газраас 14 хоногийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Онцгой байдлын газраас гал түймрийн дуудлага, гамшиг ослын талаарх мэдээлэл, Эрүүл мэндийн төвөөс томуу, томуу төст өвчин болон дархлаажуулалт, дүүргийн менежер Д.Баярсайхан 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн Засаг дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал:

-Улс, нийслэлийн төсөв болон гадаадын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх;

-Агаарын бохирдлыг бууруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулах;

-Ирэх онд нийслэлийн төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалтын, бүтээн байгуулалтын жагсаалтыг гаргах;

-Түлш худалдан авах Хотула аппликейшний талаар иргэдэд мэдээлэл хүргэх;

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримталж, төсвийн хяналтыг сайжруулах;

-Төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх;

-Ухсан нүх, эвдэрсэн замыг засварлах гэх мэт үүргүүдийг холбогдох алба, хэлтсүүдэд нь өглөө.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.