Хотула аппликейшн ашиглаж түлшээ худалдан авч эхлэхтэй холбогдуулан тус аппликейшнийг хэрхэн ашиглах зааварыг хороодын ажилтнуудаар дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор хороодын Засаг дарга нар, албан хаагчдыг сургалтад хамрууллаа.


Сургалтыг Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Таван толгой түлш” ХК, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ нар хамтран зохион байгууллаа.


Сургалтаар Хотула аппликейшнийг хэрхэн утсан дээрээ суулгаж, ашиглах, аппликейшн ашиглах боломжгүй хүмүүс иргэний үнэмлэхээ хэрхэн уншуулж түлшээ худалдан авах талаар мэдээлэл өглөө.



ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
