Ахмадын баярын 33 дахь жил тохиож байна. Олон улсын болон Монголын ахмадын өдрийг угтан ахмад настны эрхийг хангах, хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран “Бидний бахархалт ахмадууд” хүндэтгэлийн арга хэмжээ, “Ахмад настны хөгжил, оролцоог дэмжье” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.



Мөн бүтээлч ахмадуудын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж, ахмадуудад төрийн үйлчилгээг үзүүлж, дүүргийн тэргүүний ахмад өрхүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсон юм. Дүүргийн хэмжээнд 37880 ахмад байдаг бөгөөд үүнээс зуугаас дээш настай 12, 90-99 настай 329, 80-89 настай-5000 гаруй ахмад настан байна.












ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
