“Бид өвөлд бэлэн” арга хэмжээнд хот нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагуудын 22 байгууллага оролцлоо.

Тус арга хэмжээнд оролцсон байгууллага тус бүр үзэсгэлэн гаргаж, техник тоног төхөөрөмжөө танилцуулж, бусадтайгаа харилцан туршлага судалж байгаа юм. Мөн ажилчдын өвлийн хувцас, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангасан эсэх, давс, бодис, дайрганы нөөцийг бүрдүүлсэн эсэхийг харгалзан үзэж шүүгчид тэргүүн байруудыг шалгаруулж байна.



Дүүргийн хэмжээнд зам талбай, цэвэрлэгээ үйлчилгээний найман байгууллагат өнөөдрийн байдлаар 780 тн бодис, 427 тн давс, 20 тн дайргын нөөцтэй байна. Иймд дүүргийн зүгээс давс бодисны нөөцийг нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг даалгавруудыг хот нийтийн аж ахуй, үйлчилгээний байгууллагуудад өглөө.














ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
