2025 ОНЫ II ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

2025-10-18
3

2025 оны II ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд ерөнхий боловсролын 83 дугаар сургуульд болно. Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлээр эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Иймд иргэний журамт үүргээ биелүүлж цэрэг татлагат идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Цэрэг татлагат хамрагдаж байгаа иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2 хувь цээж зураг, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэхээ авчрах шаардлагатай.

Мөн энэ удаагийн цэрэг татлагаас эхлэн “Мэргэжилтэй цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд алба хааж байх хугацаандаа хүсвэл барилгын засалч, сантехникч, цахилгаанчин зэрэг тухайн орон нутагт эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцах боломжтой юм.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.