Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн 10 дугаар сарын 07-ны өдөр болсон хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ. Үүний дараагаар
- Татварын хэлтсээс- Дүүргийн татварын орлого;
- Дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтсээс- Эрүүл мэндийн байгууллагад олгосон дэмжлэг, санхүүжилтийн орлого;
- Замын цагдаагийн хэлтсээс- Том оврын тээврийн хэрэгсэлд хийсэн хяналт шалгалт;
- Статистикийн хэлтсээс- Хүн ам, орон сууцны 2025 тооллого;
- Дүүргийн Цагдаагийн газраас- 14 хоногийн гэмт хэргийн талаар нөхцөл байдал;
- Онцгой байдлын хэлтсээс- 14 хоногийн осол аваар галын дуудлагын талаар;
- Эрүүл мэндийн төвөөс- Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагатай холбоотой эрүүл мэндийн үзлэгийн талаар танилцуулга мэдээллийг хүргэлээ.
Дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс өнгөрсөн өдрүүдэд том оврын тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтыг зохион байгуулж нийт 369 зөрчлийг илрүүлэн 369 жолоочид нийт 8,070,000 мянган төгрөгийн торгуулийг ногдуулжээ. Цаашид том оврын тээврийн хэрэгсэл байршиж байгаа Баянхошуу, Тахилт, 1-р хорооллын 34 дүгээр байрны ар зэрэг байршлуудад том оврын автомашины зогсоолыг байгуулж холбогдох ажил арга хэмжээг авч ажиллахыг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.
Мөн Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаас өгсөн газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх, давс бодисын нөөцийг бэлтгэх, хүүхэд багачуудад зориулсан угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил арга хэмжээг зохион байгуулах, гэр хорооллын гудамжинд хяналтын камерыг байршуулах, нийтийн байруудад хяналт шалгалтыг зохион байгуулах үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажил арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.






ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
