ДҮҮРГИЙН 43 ДУГААР ХОРООНД ЦАГДАА, ӨРХИЙН ЭМНЭЛЭГ, ХОРООНЫ ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

2025-10-24
8

“Хорин минутын хот” концепци, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн цогц үйлчилгээг анхан шатны нэгжээс хүргэх зорилгоор дүүргийн 43 дугаар хороонд цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо.

Хорооны цогцолбор барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд гүйцэтгэгчээр “Алтайн шарга” ХХК ажиллажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх боломжтой стандартын налуу шалыг байрлуулснаараа онцлог болж байна.

Энэ онд 39, 40, 41, 42, 43 дугаар хорооны цогцолбор барилга ашиглалтад орсон. Ирэх онд 6, 8, 33, 34, 35, 36, 37 дугаар хорооны байр ашиглалтад орох бөгөөд цаашид 21, 38 дугаар хорооны байрыг мөн шийдэхээр ажиллаж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.