Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн жилд хандаж байгаа хүүхдүүдийн 30 хувь нь дэлгэцийн донтолттой, гар утас хэтрүүлэн хэрэглэснээс болж дунджаар 200-300 хүүхэд хандаж байна. Иймд хүүхэд залуучуудын дунд гар утас, дэлгэц болон электрон тамхины хэрэглээнээс үүдэх сөрөг нөлөөг бууруулах, зөв дадал төлөвшүүлэх, донтолтоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах зорилгоор аяныг зохион байгуулах юм.


Тус аяныг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж арга хэмжээ зохион байгуулах өдрийн тов, хэрхэн зохион байгуулах талаар санал солилцлоо. Ажлын хэсгийн хурлаар энэ удаагийн аяныг төрийн албан хаагч эцэг, эх, хүүхдүүдэд мэдээлэл өгөхөөсөө илүүтэйгээр хүүхдүүдийн оролцоон дээр тулгуурлан зохион байгуулахаар боллоо.



ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
