ЭНЭ ОНД 1, 11, 26, 33, 36 ДУГААР ХОРООНЫ 5 БАЙРШИЛД ДУЛААН АВТОБУСНЫ БУУДАЛ БАЙРШУУЛЛАА

2025-10-31
4

Автобус цөөн тоогоор ирдэг, иргэд удаан хугацаагаар автобус хүлээж зогсдог захын гэр хорооллын хороонуудад дулаан автобусны буудлыг үе шаттайгаар байршуулж буй. Энэ онд 1, 11, 26, 33, 36 дугаар хороодод шинээр дулаан автобусны буудал байршуулж дууслаа.

Тодруулбал 1 дүгээр хорооны Гүнгэрваа худалдааны төв, 11 дүгээр хорооны Баянхошууны хөтлөөс Зурагт тал руугаа, 33 дугаар хорооны 122 дугаар сургуулийн зүүн талд, 36 дугаар хорооны Алтан-Овооны 40 дүгээр гудамжинд тус бүр шинээр дулаан автобусны буудал байршууллаа. Ингэснээр нийтдээ дүүргийн хэмжээнд 17 хорооны 24 байршилд дулаан автобусны буудлыг байршуулаад байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.