Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 23 байгууллагын 1000 гаруй тамирчид ганцаарчилсан, хосын, багийн гэсэн төрлөөр волейбол, сагс, дартс, бадминтон, ширээний теннис, шатар, буудлагаар цэц мэргэн, авхаалж самбаа, хурд хүчээ сорьж байна.








Тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир, спортын хороо нар хамтран зохион байгууллаа. Тэмцээн 10 дугаар сарын 30-ны өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр нээлтийн арга хэмжээний дараа шатар, дартс, бадминтон, буудлагын төрлөөр тэргүүлсэн баг тамирчдын шагналыг гардуулан өглөө.









2024 оны тэмцээний шилжин явах цомыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар авч байсан бөгөөд энэ жил зохион байгуулагчаар ажиллаж бадминтоны төрлийг шинээр нэмсэн байна.














ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
