“СОЁЛ ТҮГЭЭЕ-СОЁЛТОЙ СОНГИНОХАЙРХАНЧУУД-4” СПОРТЫН 7 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

2025-11-3
1

Биеийн тамир спортыг хөгжүүлэх хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх хамт олны биеийн тамир спортын арга хэмжээнд оролцох идэвхийг дээшлүүлэх зорилгоор “Соёл түгээе-Соёлтой Сонгинохайрханчууд-4” спортын 7 төрөлт тэмцээн зохион байгууллаа.

 

Тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Биеийн тамир, спорт хороо болон өмнөх жилийн цомын эзэн байгууллагатай хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн спорт 7 төрөлт тэмцээнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар “Соёл түгээе-Соёлтой Сонгинохайрханчууд-4” уриан дор 10 сарын 30-аас 11 сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээний нийлбэр дүнгээр дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзнээр дахин тодорч хошой аварга болсон бол дэд байранд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, гутгаар байранд Эрүүл мэндийн төв, 4 дүгээр байранд Татварын хэлтэс, тавдугаар байрыг Боловсролын хэлтэс тус тус шалгарлаа.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.