ДҮҮРГИЙН 32 ДУГААР ХОРООНД 280 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИГДАЖ ДУУСЛАА

2025-12-17
1

Тус хорооны бага ангийн 308 сурагч Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 19 дүгээр сургуульд дүүрэг дамжин суралцдаг байсан. Шинээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдсанаар хүүхдүүд гэртэйгээ ойрхон сургуульд суралцах боломж бүрдэж байна. Тус сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн бөгөөд энэ сарын 05-ны өдөр байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж үүрэг даалгаварын биелэлтээр барилгыг хүлээн авах шийдвэр гарсан байна. Цогцолбор барилга нь 180 хүүхдийн суудалтай 6 анги танхим, 100 хүүхдийн ортой 4 анги танхим бүхий цэцэрлэгтэй. Мөн гал тогоо, багш, ажилчдын хувцас солих өрөө, спорт заал, дуу хөгжмийн өрөө зэрэг сурах таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.