ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА

2025-12-18
1

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаан өнөөдөр болж байгаа бөгөөд төлөөлөгчид дүүргийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж баталлаа. Хуралдааны эхэнд 2026 оны төсвийн орлого, зарлагыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Ариунзаяа танилцууллаа.

Төлөөлөгчдийн зүгээс энэ онд авто зам, авто зогсоол ашиглалтад орсонтой холбогдуулан зам цэвэрлэгээний зардал 2026 оны төсөвт багтсан эсэх, он дамжсан бүтээн байгуулалтууд ирэх онд үргэлжлэх эсэх талаар асуулаа.

Төлөөлөгчдийн асуултад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Ариунзаяа нар холбогдох хариултуудыг өгч ийнхүү ирэх оны төсвийг баталлаа.

Сонгинохайрхан дүүрэгт ирэх онд сургууль, цэцэрлэгийн авто зогсоол, газар чөлөөлөлт үргэлжилнэ.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.