ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН
23-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
2025.12.23
|
№ |
Товч агуулга |
Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага |
Хамтран хэрэгжүүлэгч байгууллага |
Хугацаа |
Хяналт тавих албан тушаалтан, байгууллага |
|
1 |
Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар болон хууль, тогтоомжийн хэрэгжилтийг 2026 онд сайтар хангаж ажиллах. |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
Нийт байгууллагууд |
14 |
Тамгын газрын дарга |
|
2 |
2026 оны эхнээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой санал боловсруулж, танилцуулах. |
Санхүү төрийн сангийн хэлтэс |
Татварын хэлтэс |
14 |
Тамгын газрын дарга |
|
3 |
Эрх шилжсэн ажлуудын үнэлгээний хороог яаралтай байгуулан, тендерийн баримт бичгийг боловсруулж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг эрчимжүүлж зарлах |
Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс |
Худалдан авах ажиллагааны алба |
14 |
Тамгын газрын дарга |
|
4 |
Худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах |
Худалдан авах ажиллагааны алба |
|
14 |
Тамгын газрын дарга |
|
5 |
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хууль түүнчлэн худалдан авах ажиллагаатай холбоотой бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайтар ханган ажиллах |
Худалдан авах ажиллагааны алба |
Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс
Холбогдох байгууллагууд |
14 |
Тамгын газрын дарга |
|
6 |
Захиалагчийн хяналт тавьж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын даалгавр, техникийн тодорхойлолт болон ажлын зураг төсөл, төсвийг худалдан авах ажиллагааны эрх шилжсэн байгууллагуудад 2025.12.26-ны өдрийн дотор яаралтай хүргүүлэх |
Захиалагчийн алба ОНӨААТҮГ |
|
14 |
Тамгын газрын дарга |
|
7 |
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын газар олголтын асуудлыг яаралтай шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, нөхөх олговортойгоор газар чөлөөлөх, чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах зэрэг ажлуудыг эрчимжүүлж 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. |
Газар зохион байгуулалтын алба |
|
14 |
|
|
8 |
2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, объектуудыг нийслэлийн өмчид бүртгэх, эзэмшилт, ашиглалт хамгаалалтыг сайжруулж, эзэнжүүлэн ажиллаж 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. |
Хотын стандарт тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс
Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ |
|
14 |
Дүүргийн менежер |
|
9 |
Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хог, хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллах. |
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
|
14 |
Дүүргийн менежер |
|
10 |
Сурагчдын амралтын хугацаанд гал түймрийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 2025.12.24-ний өдрийн дотор танилцуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах. |
Нийгмийн хөгжлийн хэлтэс
Боловсролын хэлтэс
Онцгой байдлын хэлтэс |
|
14 |
Тамгын газрын дарга |
|
11 |
Дүүргийн бүтцэд чиг үүргийн шинжилгээ хийж, үйл ажиллагааны давхардлыг арилгах, төсвийн зардлыг хэмнэсэн бүтцийн өөрчлөлтийн санал боловсруулж, танилцуулах. |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
Нийт байгууллагууд |
14 |
Тамгын газрын дарга |
|
12 |
Нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийн тулгамдаж буй асуудлаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлэх. |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
Нийт байгууллагууд |
14 |
Тамгын газрын дарга |
|
13 |
Улаанбаатар хотод өнгө нэмсэн, орчин цагийн явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан гүүрэн байгууламж бүхий цогц тохижилтын ажлын санал боловсруулж танилцуулах. |
Хотын стандарт тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс |
Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ |
14 |
Дүүргийн менежер |
|
14 |
"Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/334 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан журмын 6.4-т заасны дагуу дотоод шуурхай зөвлөгөөнийг тогтмолжуулж, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах. |
Нийт байгууллагууд |
Нийт байгууллагууд |
14 |
|
|
15 |
Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний засвар үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, шугам хоолойн цэвэрлэгээг тогтмолжуулах. /14 хоног тутам танилцуулах/ |
Хотын стандарт тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс |
Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ |
14 |
Дүүргийн менежер |
|
Дүүргийн Засаг даргаас өгөх үүрэг |
|||||
|
16 |
Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойт, Баянхошууны авто замын хоёр талаар ногоон байгууламж хийх зураглал гаргах |
Хотын стандарт тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
|
14 |
Дүүргийн менежер |
|
17 |
Хот тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ОНӨААТҮГ болон хувийн аж ахуйн нэгж байгууллагууд санхүүгийн сахилга бат барьж ажиллах |
Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ
Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ
Захиалагчийн алба ОНӨААТҮГ |
Хот нийтийн аж ахуйн чиглэлийн үүрэг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага |
14 |
Дүүргийн менежер |
|
18 |
Орон гэргүй болон асран хамгаалагчгүй амьдарч байгаа хүүхдүүдийн судалгааг гаргах |
Нийгмийн хөгжлийн хэлтэс
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс |
Боловсролын хэлтэс |
14 |
Засаг даргын орлогч |
|
19 |
Далд зогсоол байгуулах боломжтой байршлын судалгаа гаргах |
Хотын стандарт тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
|
14 |
Дүүргийн менежер |
|
20 |
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлын тендер шалгаруулалтын 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулах |
Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс |
Худалдан авах ажиллагааны алба |
14 |
Тамгын газрын дарга |
|
21 |
Баяр, амралтын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулж, инженер хангамжийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа, бэлэн байдлыг хангаж ажиллах. |
Хууль, эрх зүйн хэлтэс |
Нийт байгууллагууд |
14 |
Тамгын газрын дарга |
|
22 |
Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг сахиулах, бэлэн байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүхий нүүрс болон хог хаягдал түлж буй эсэхэд хяналт тавих ажлыг зохион байгуулах. |
Хууль, эрх зүйн хэлтэс |
Цагдаагийн газар
Замын цагдаагийн хэлтэс |
14 |
Тамгын газрын дарга |
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ
ДАРГЫН ТАМГЫНГАЗАР
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
ХЭЛТЭС
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
