ТОЛГОЙТ ДЭД ТӨВ ДЭХ “УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛЫН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2025-12-25
1

Гэр хорооллын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах, нэмэлт орлоготой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Толгойт дэд төвд “Уламжлалт гар урлалтын төв” нээлтээ хийлээ.

Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд уг барилга ашиглалтад орсон юм.

Одоо тус төвд 20 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг үнэ төлбөргүйгээр ажлын байраар хангаж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.