Монгол Улсын ёс зүйн хорооноос зохион байгуулсан “Хүндэлье, энэрье-2025” нөлөөллийн аяны хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, дүүрэг, хороодын албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, ёс зүйтэй ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэх, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, төрийн нэр хүндийг иргэдийн дунд дээшлүүлэх зорилгоор эссе бичлэгийн уралдааныг зохион байгуулсан. Эссе бичлэгийн уралдааны шилдгүүдийг өнөөдөр шалгаруулж шагналыг дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, орлогч дарга Д.Хосбаяр нар гардуулан өглөө.
Уралдааны тэргүүн байранд дүүргийн 16 дугаар хорооны Зохион байгуулагч Ц.Болортуяа

Дэд байранд Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан С.Номингэрэл

Гутгаар байранд дүүргийн 34-р хорооны Нийгмийн ажилтан С.Алтанцэцэг нар тус тус шалгарлаа.

Шалгарсан албан хаагчдадаа баяр хүргэе.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
