Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Статистикийн хэлтсээс мал тооллогын дүн, Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлийн цаг үеийн мэдээлэл, Эрүүл мэндийн төвөөс томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээлэл, Онцгой байдлын хэлтсээс гал түймрийн дуудлагын талаар мэдээлэл өглөө. Үүний дараа нийслэл, дүүргээс дараах үүргүүдийг өглөө.

Тухайлбал: Нийслэлээс 2026 оныг бизнесийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан салбар бүрийн бизнесийн байгууллагуудын төлөөлөлтэй тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдэл боловсруулах зорилгоор 2 дугаар сарын эхний 7 хоногт багтаан уулзалт зохион байгуулах
Томоохон төсөл хөтөлбөрийн тендерийн явцыг мэдээлэх
Газар чөлөөлсөн талбайд сонгон шалгаруулалтуудыг зарлах
Дүүргийн хэдэн айлыг ирэх жил хийн халаагуурт шилжүүлэх талаар танилцуулга бэлтгэх
Нийслэлийн хэмжээнд 2026 оны 1 дүгээр сараас эхлэн нөөцийн мах борлуулах ажлыг зохион байгуулах
Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулах байгууллагууд саналаа танилцуулах
Ирэх 2-5 дугаар саруудад нийслэлийн харьяа байгууллагуудтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч уулзахтай холбогдуулан танилцуулга бэлтгэх
Эрүүл мэндийн үйлчилгээнд төрийн албан хаагчдыг хамруулах
Хувийн орон сууцны конторуудтай уулзалт зохион байгуулах зэрэг үүргүүдийг өглөө.














ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
