ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2026 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН
09-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
2026 оны 01 дүгээр сарын 09
|
№ |
Товч агуулга |
Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага |
Хамтран хэрэгжүүлэгч байгууллага |
Хугацаа |
Хяналт тавих албан тушаалтан, байгууллага |
|
1 |
2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбар бүрийн бизнесийн байгууллагуудын төлөөлөлтэй тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, шийдэл боловсруулах зорилгоор уулзалт зохион байгуулах. |
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс |
|
7 |
Дүүргийн менежер |
|
2 |
Төсөл, хөтөлбөрүүдийн тендер шалгаруулалтыг 2026 оны 01 дүгээр сард багтаан зарлаж, явцын талаар дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулга бэлтгэн мэдээлэл хийх. |
Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс |
Худалдан авах ажиллагааны алба |
7 |
Тамгын газрын дарга |
|
3 |
Худалдан авах ажиллагааны явцын талаар 7 хоног бүр удирдах ажилтнуудад группээр танилцуулж, эрчимжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлэх. |
Худалдан авах ажиллагааны алба |
|
7 |
Тамгын газрын дарга |
|
4 |
5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга нартай санал солилцох уулзалтыг зохион байгуулах тул бэлтгэл ажлыг хангаж, судалгааг шинэчлэн гаргах |
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
Хотын стандарт тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
7 |
Дүүргийн менежер |
|
5 |
Дүүргийн хэмжээнд 2026 оны 01 дүгээр сараас эхлэн нөөцийн мах борлуулах ажлыг зохион байгуулах. |
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс |
|
7 |
Дүүргийн менежер |
|
6 |
Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулах байгууллагууд саналаа танилцуулах |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
|
7 |
|
|
7 |
Байгууллагууд ажилтан, албан хаагчид болон ерөнхий боловсролын сурагчдыг эрүүл мэндийн үзлэг, цагаан хорхойны шинжилгээ өгөх ажлыг зохион байгуулах. |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
|
Нийгмийн хөгжлийн хэлтэс
Боловсролын хэлтэс
Нийт байгууллагууд |
7 |
Засаг даргын орлогч |
|
8 |
Одоо байгаа бүтэц, орон тоог нэмэгдүүлэхгүйгээр албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжийг судалж, санал танилцуулах |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
Нийт байгууллагууд |
7 |
Тамгын газрын дарга |
|
9 |
Хувийн орон сууцны конторуудтай холбоотой үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан төрийн захиргааны төв байгууллагад албан бичиг хүргүүлэх, хувийн орон сууцны конторуудтай уулзалт зохион байгуулах. |
Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
|
7 |
Дүүргийн менежер |
|
Дүүргийн Засаг даргаас өгөх үүрэг |
|||||
|
10 |
2026 оны 2-5 саруудад нийслэлийн харьяа байгууллагуудтай Нийслэлийн Засаг дарга уулзах, уулзалтад танилцуулах мэдээлэл бэлтгэх |
Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс |
|
7 |
Тамгын газрын дарга |
|
11 |
Байгууллагын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах |
Нийт байгууллага |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
7 |
Тамгын газрын дарга |
|
12 |
Гэмт хэрэг ихээр гарч байгаа байршлуудын судалгааг гаргаж ирүүлэх |
Хууль, эрх зүйн хэлтэс |
Цагдаагийн газар
Замын цагдаагийн хэлтэс |
7 |
Тамгын газрын дарга |
|
13 |
Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойт, Өнөр хорооллын төв гудамж, нэгдүгээр хорооллын арын гудамж, Баянхошууны гудамжуудын замын гэрэлтүүлгийн цахилгааны утсанд үзлэг, хяналт шалгалт |
Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК |
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс
Онцгой байдлын хэлтэс |
7 |
Дүүргийн менежер |
|
14 |
Дотоод хяналтыг сайжруулах |
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс |
|
7 |
Тамгын газрын дарга |
|
15 |
Дүүргийн удирдах ажилтнуудын 2025 оны шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, ирцийн мэдээллийг танилцуулах |
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс |
|
7 |
Тамгын газрын дарга |
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ
ДАРГЫН ТАМГЫНГАЗАР
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
ХЭЛТЭС
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
