Зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга С.Нямдорж танилцууллаа. Биелэлтийг сонссоны дараа дүүргийн менежер Д.Баярсайхан дараах үүргүүдийг өглөө.
Тухайлбал: Цагаан сар үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах
Нохой муур барих ажлыг эрчимжүүлэх
Гэрэлтүүлгийн шонгуудын судалгаа мэдээллийг хороодоос авч шаардлагатай хороо руу нэмж суурилуулах
Өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж нийтийн эзэмшлийн замын судалгааг нарийвчлан гаргах
Энэ жил ногоон байгууламж байгуулах замуудын судалгааг гаргах
Аж ахуйн нэгж байгууллагуудыг орчмын 50 метр газраа цэвэрлэхэд хяналт тавих
Хог хаягдлын менежменттэй холбоотойгоор дундын цэгийн зураг төслийг хийлгэх зэрэг үүргүүдийг өглөө.
Мөн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан компаниудын төлөөллүүдээс гэрэлтүүлэг, камержуулалтын талаар асуулт асууж санал солилцлоо.












ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
