ГЭМТ ХЭРЭГ ГАРАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙГАА ГАЗРУУДАД КАМЕР БАЙРШУУЛАХ СУДАЛГААГ ГАРГАХ ҮҮРГИЙГ ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ӨГЛӨӨ

2026-1-15
2

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан хорооны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор хорооны Засаг дарга нарын ээлжит бус хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Бат-Эрдэнэ хороодод гэмт хэрэг гарах эрсдэлтэй байгаа газруудад камер байршуулах судалгааг гаргах, цэргийн бүртгэлд анхаарч ажиллах үүрэг өгөөд цаашид 14 хоног тутамд Худалдан авах ажиллагааны албаны мэдээллийг өгөх шаардлагатай бол бусад хэлтсийн мэдээллүүдийг өгүүлнэ гэж хэллээ.

Хурлаар Төлөвлөлт гүйцэтгэлийн Удирдлагын хэлтэс, Төрийн захиргааны Удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж санал солилцлоо. Мөн өнгөрсөн оны жилийн эцсийн тайланд ямар алдаа гарсан, цаашид юун дээр анхаарах шаардлагатай байгаа талаарх зөвлөмжийг хороо тус бүрд хүргүүлэхээр боллоо. 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.