“БАТГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ" ТББ-ЫН АСРАМЖИД БАЙГАА ИРГЭДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ХАМРУУЛЛАА

2026-1-21
6

Нийгмийн зорилтот бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тусламж үйлчилгээг  хүргэх зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төв болон холбогдох алба, хэлтэс хамтран тус дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Батгэрэлт ирээдүй" ТББ-ын асрамжид байгаа 65 иргэнийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэг оношилгоонд хамрууллаа.

Үзлэгийн үеэр хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа нь дууссан 5 иргэний групп сунгалтын асуудлыг газар дээр нь хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн тус төвд асруулж буй иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутгаас ирсэн, Улаанбаатар хотод албан ёсны хаягжилтын бүртгэлгүй, бичиг баримтын зөрчилтэй байсныг Улсын бүртгэлийн хэлтэс ажиллаж 33 дугаар хороонд хаягжуулан бүртгэлжүүллээ.

Цаашид дүүргийн зүгээс зорилтот бүлгийн иргэдийн нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.