“ЦАГААН САР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА

2026-1-22
1

Сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран “Цагаан сар-2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

 

Үзэсгэлэн худалдаанд дүүргийн харьяалалтай 100 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байгаа бөгөөд үндэсний хувцас, гутал, хүнс, бэлэг дурсгал зэрэг дэлгэгдээд байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс түрээсийн төлбөр аваагүй учраас бараа, бүтээгдэхүүнүүд үйлдвэрийн үнээр борлуулагдаж байна.

 “Цагаан сар-2026” үзэсгэлэн худалдаа Драгон терминалын нэгдүгээр давхарт байрлаж байгаа ба 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.