“АМАР БАЙНА УУ-2026” САР ШИНИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2026-1-22
7

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 4 дэх жилдээ “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн худалдаанд Сонгинохайрхан дүүргийн 40 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна. Иймд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах зорилгоор дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн өдөрлөг өнөөдөр боллоо.

Өдөрлөгөөр дуучин Г.Дашчанрав, О.Оюунбат нар ая дуугаа өргөж, дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдийн загварын шоу, Оньсонхүү, Тэрэм брэндүүдийг сурталчлах хөгжөөнт тоглоом, үйлдвэрлэл эрхлэгчдийг танилцуулах шууд дамжуулалт зэргийг зохион байгууллаа.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.