Дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн 19 үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Хурлаар дараах үүргүүдийг өглөө.
Тухайлбал: Цахилгаан тасарсны улмаас ажиллахаа больсон гэрэлтүүлэг, гэрлэн дохионы судалгааг гаргах
-Хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор шинээр худалдаж авах шаардлагатай автомашинуудын судалгааг гаргах
-Хог тээвэр, зам цэвэрлэгээний автомашинуудыг сард хоёроос доошгүй удаа угааж үйлчилгээнд гаргаж хэвших
-Сар шинийн баярын угтсан бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцох
-Нохой, муур барих ажлыг эрчимжүүлэх
-Нөөцийн махны худалдаанд хяналт тавих
-Ногоон байгууламжийн арчилгааг хэрхэн сайжруулах талаар төлөвлөгөө боловсруулах
-Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаар хийлгэх ажлуудын гэрээг эцэслэж дуусгах
-Орон сууцны дундах авто замуудын цэвэрлэгээнд анхаарах зэрэг үүргүүдийг өглөө.












ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
