Дүүргийн Засаг даргын Тамгын газар , Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газар, “Голомт Банк” болон “Престиж Инженеринг” нь “333 нуур” буюу Нэг сум – Нэг нуур хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх буюу дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун салааны гол, Бумбат булгийн усыг хуримтлуулах хөв цөөрмийн ажлыг эхлүүлж байгаа ба 16.9 мянган м3 эзлэхүүнтэй хөв цөөрмийг байгуулах юм.


Төслийн захиалагчаар Сонгинохайрхан Дүүрэг, зохицуулагчаар ЗГХА “Усны Газар”, санхүүжилтийг “Голомт банк” хариуцаж, гүйцэтгэгчээр “Престиж Инженеринг” ХХК ажиллана.



Хөв цөөрөм байгуулснаар гадаргын усан хангамжийг нэмэгдүүлэх, үерийн усны аюулаас сэргийлэх, хуримтлуулах, агаарын чийгшил 5-15% нэмэгдэх, тоосжилт 20-50% буурах, 3191 өрхийн 9810 иргэдийг үерийн усны эрсдэлээс сэргийлнэ.




Хөв цөөрөм байгуулах ажлын бэлтгэлийг маргаашаас эхлэх бөгөөд ирэх 06 дугаар сарын 30-ны өдөр дуусгахаар төлөвлөж байна.




ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
