ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДЭД “СҮҮН ДАРХЛАА” ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2026-2-6
7

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын хамт өнөөдөр 21 дүгээр хороонд ажиллалаа. Тус хороонд 1475 малчин өрх байдгаас 226 фермерийн аж ахуй эрхэлдэг өрх 23 хоршоонд хуваагдан үйл ажиллагаагаа явуулдаг.

Тэдний төлөөлөлтэй  хотын даргын хамт уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.  Уулзалтаар иргэдэд “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөр, агросити дагуул хот болон хэрхэн хөгжих талаар хотын дарга мэдээлэл өглөө.

Мөн иргэдийн зүгээс “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд энэ хүрээнд малын тэжээлийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар санал хэллээ. Уулзалтын дараа фермерийн аж ахуй эрхэлдэг хоёр өрхийн үйл ажиллагаатай танилцаж тэдний санал хүсэлтийг сонслоо.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.