ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

2026-2-12
1

Дүүргийн 6, 8, 13, 32, 33, 38, 41, 42 дугаар хорооны иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Иргэдээс газар өмчлөх, газрын маргаан, хөдөлмөр эрхлэлт, спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн маргаан, газрын дахин төлөвлөлтийн талаар асуулт асуулаа.

Иргэдийн уулзалтаар ихэвчлэн газар эзэмших, өмчлөх хүсэлтэй иргэд их ирж байгаа учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэдэд нээлттэй ил тод тогтмол мэдээлж байх, иргэдийн өргөдөл, гомдлын цаг тухай бүрд нь шийдвэрлэж, эргэн тухайн иргэнд мэдээлж байх зэрэг үүргүүдийг холбогдох алба хэлтэст нь өглөө.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.