БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР 285 ТН ХОГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

2026-2-12
3

Дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Уг цэвэрлэгээнд 43 хороо, 400 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд, 47 СӨХ, сургууль, цэцэрлэг эмнэлгүүд оролцлоо.

Цэвэрлэгээнээс гарсан 285 тн хог хаягдлыг 57 рейсээр 8 хог тээврийн байгууллага төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажиллалаа. Бүх нийтийн их цэвэрлэгээ 02 дугаар 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.