Тус сургууль өмнө нь жилдээ 160 тн нүүрс ашигладаг байсан. Улмаар 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хийн халаалтын нэгдсэн системийг тус сургуульд суурилуулж эхлэн энэ сарын 09-ний өдрөөс хийн халаагуурт бүрэн шилжлээ. Хийн халаагуурт шилжих хөрөнгийг “Бороогоулд” ХХК оруулсан бөгөөд гүйцэтгэгчээр “GASCOM” ХХК ажиллалаа.


Ийнхүү хийн халаагуурт шилжсэний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар оролцлоо. Тэрээр энэ жил хийн халаагуурт шилжиж байгаа хоёр дахь сургууль болж байгааг онцлоод агаарын бохирдлыг бууруулахад чухал нэг алхам болж байна гэж хэллээ.


Нийслэлийн 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжсэнээр 4200 гаруй сурагчид эрүүл аюулгүй орчинд суралцах боломж бүрдэж, ажилчдын ажил хөнгөвчлөгдөх, агаарын бохирдол буурах зэргээр эерэг нөлөө гарч байна.



тус сургууль хийн халаагуурт шилжсэнээр дүүргийн хэмжээнд нийтдээ 5 сургууль, 4 цэцэрлэг хийн халаагуурт шилжээд байна.














ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
