САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ГЭР ХОРООЛЛЫН ХОГНЫ АЧИЛТЫГ 2 НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

2026-2-13
4

Дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийслэл, дүүргээс өгсөн 33 үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа.

Зөвлөгөөнөөр дүүргийн менежер Д.Баярсайхан дараах үүргүүдийг өглөө

Тухайлбал:

Цагаан сарын амралтын өдрүүдэд инженер хангамжийн байгууллагууд, хувийн орон сууцны конторууд, дүүргүүдэд хариуцлагатай жижүүр, диспетчерийн алба ажиллуулах, үүссэн нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэж ажиллах,

Шуурхай удирдлага зохицуулалтын төвд 2 цаг тутамд мэдээ өгч ажиллах, төвөөс Засгийн газрын шуурхай албанд мэдээ өгч, зохицуулалт хийж ажиллах,

Сууц өмчлөгчдийн холбоодыг орон сууцны өргөх байгууламж (лифт)-ийн үзлэг шалгалтыг бүрэн хийж, баярын өдрүүдэд доголдол саатал гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,

Лифтэнд засвар, үйлчилгээг хариуцаж буй лифтчний холбоо барих утас мэдээллийг байршуулах, лифтчний утсыг нээлттэй байлгаж, дуудлага үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангуулах талаар чиглэл хүргүүлж, хяналт тавьж ажиллах,

Сар шинийн баярын өдрүүдэд гэр хорооллын хогны давтамжийг нэмэгдүүлэх, хог ил задгай үүсдэг цэгүүд, санал гомдол ихээр ирдэг байршлуудад зохицуулалт хийж, ачилт тээвэрлэлтийг 2 дахин нэмэгдүүлэх

2026 оны ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын ажлыг эхлүүлэхтэй холбоотой талбайн бэлтгэл хангуулах, нөхөн тарилт, шинээр нэмэгдүүлэх ногоон байгууламжийн тоон өгөгдлийг ажлын даалгавартаа тодорхой тусган оны төгсгөлд гэрээ дүгнэхэд өссөн дүнтэй байхаар зохион байгуулах үүрэг өглөө. 

 

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.