ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2026 ОНЫ 02 ДУГААР САРЫН
16-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
2026 оны 02 дугаар сарын 16
|
№ |
Товч агуулга |
Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага |
Хамтран хэрэгжүүлэгч байгууллага |
Хугацаа |
Хяналт тавих албан тушаалтан, байгууллага |
|
Нийслэлийн Засаг даргаас өгөх үүрэг |
|||||
|
1 |
Засгийн газрын 2026 оны 06 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу өөрсдийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний мэдээллийг services.khurdan.gov.mn цахим системд 04 дүгээр сард багтаан бүртгэх ажлыг зохион байгуулах. |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
Нийт байгууллагууд |
14 |
Тамгын газрын дарга |
|
2 |
Дүүргүүд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, ажлаа нийслэлийн салбар зөвлөлтэй уялдуулан шаардлагатай зардлын тооцоо, судалгааг гарган шийдвэрлэж, үр дүнг тооцож ажиллах. |
Онцгой байдлын хэлтэс |
|
14 |
|
|
3 |
Дүүргийн хэмжээнд худалдан авах ажиллагааг эрчимжүүлж ажиллах. |
Худалдан авах ажиллагааны алба |
|
14 |
|
|
4 |
Зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт ирээгүйгээс удааширч буй төсөл, арга хэмжээг эрчимжүүлж, холбогдох байгууллагууд ажлын тоо хэмжээгээ яаралтай гарган Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлэх. |
Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс |
|
14 |
Тамгын газрын дарга |
|
5 |
Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, гэр хороолол болон эрсдэл өндөр бүсүүдэд гал түймрийн тандалт, эргүүл, хяналтыг нэмэгдүүлж, анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэдэд тогтмол хүргэх. |
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
Онцгой байдлын хэлтэс |
14 |
Дүүргийн менежер |
|
6 |
Дүүргийн эмнэлгүүдийг нэмэлтээр эмч, түргэн тусламжийн автомашинаар хангаж, хоол хүнсний хордлого, архи, согтууруулах ундаатай холбоотой эрсдэлээс сэргийлэх. |
Нийгмийн хөгжлийн хэлтэс |
Нэгдсэн эмнэлэг
Эрүүл мэндийн төв
Жаргалант тосгоны ЭМТ |
14 |
Засаг даргын орлогч |
|
7 |
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, хяналтыг нэмэгдүүлж, олон нийтийн газарт эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх. |
Хууль эрх зүйн хэлтэс |
Цагдаагийн газар |
14 |
|
|
8 |
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх. |
Хууль эрх зүйн хэлтэс |
Замын цагдаагийн хэлтэс |
14 |
|
|
9 |
Инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангаж, аваарын бригадыг 24 цагийн бэлэн байдалд ажиллуулах. |
Хотын стандарт тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс |
ХҮТ 16, 16, 19 7 ХОСК |
14 |
Дүүргийн менежер |
|
10 |
Хот, нийтийн аж ахуйн чиг үүргийн хүрээнд дараах ажлуудыг эрчимжүүлэх. Үүнд: -Хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх; -Гудамж, талбайн гэрэлтүүлгийн хэвийн байдлыг хангах; -Нохой, муур устгах; -Нийслэлээс мал гаргах. |
Хотын стандарт тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг
Хөдөө аж ахуйн тасаг |
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ |
14 |
Дүүргийн менежер |
|
11 |
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд малын шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан шуурхай арга хэмжээ авч ажиллах. |
Хөдөө аж ахуйн тасаг |
Онцгой байдлын хэлтэс
21 дүгээр хороо |
14 |
Дүүргийн менежер |
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ
ДАРГЫН ТАМГЫНГАЗАР
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
ХЭЛТЭС
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
