СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА АЖИЛЛАЛАА

2026-2-26
1

Жендэрийн үндэсний хороо нь 2026 оныг орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл явцыг дэмжих жил болгон ажиллаж байгаа бөгөөд нутгийн захиргааны байгууллагуудын жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээрх үйл ажиллагаатай танилцаж, аргазүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн жендэрийн салбар хороо энэ оны анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа.

Хуралдаанд дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, салбар хорооны гишүүд, ЖҮХАА-ны дарга А.Адилбиш, Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш, Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Батхишиг, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Баясгалан нар оролцлоо.

Хуралдаанаар дүүргийн жендэрийн салбар хорооны 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2026 оны жендэрийн эрх тэгш байдлыг хангах төлөвлөгөөг хэлэлцэж, дүүргийн онцлогийг бодлого төлөвлөлтөд тусгаж, жендэрийн мэдрэмжтэй, хариуцлагатай төлөвлөлт, төсөвлөлтийг хийх талаар болон ололт амжилт, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж арга зүйн дэмжлэг үзүүллээ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.