“АСУУДАЛ- ШИЙДЭЛ” АЯНЫ ХҮРЭЭНД 2088 ХҮҮХДЭД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖЭЭ

2026-3-10
4

Хүүхдийг болзошгүй эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх ажлын хүрээнд “Асуудал- Шийдэл” аяныг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд зохион байгуулсан.

Тус аяны хэрэгжилтийн явц, үр дүн, тулгамдсан асуудал, ололт амжилтын тайланг дүүргийн Хүүхэд, Гэр бүл хөгжил хамгааллын хэлтсээс өнөөдөр танилцуулж, холбогдох хэлтэс, хороодын Хамтарсан багийн ахлагч Засаг дарга нар дүгнэн ярилцлаа.

Тус аяны хүрээнд 1192 өрхөөр орж 2088 хүүхдэд эрсдэлийн үнэлгээ хийж нөхцөл байдлыг тодруулан шаардлагатай үйлчилгээнд холбон зуучиллаа.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.