Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах

2026-3-24
1

 

Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэхдээ

Хэрэв та аж ахуйн нэгж бол E-business.mn (https://e-business.mn/category/service/tamkhi-khudaldakh-uil-ajillagaa-erkhlekh-zuvshuurul-(aan)-(songinokhairkhan-duureg- ) цахим хуудсанд

Хэрэв та иргэн бол E-mongolia.mn (https://e-mongolia.mn/service/660e3c9f5b85de707d4b5dc7 )  цахим хуудсанд хандана уу.

 Зөвшөөрөл хүсэхэд дараах баримт бичиг шаардлагатай.

1. Шинээр авах бол

  • Зөвшөөрөл хүссэн албан бичиг, өргөдөл (Оноосон нэр, хаяг байршил, холбогдох утасны дугаарыг тодорхой бичих)
  • Дүүргийн цахим "Бүртгэлийн хуудас" зөвшөөрсөн төлөвтэй авсан байх 
  • Улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт (Нийслэлийн эрүүл мэндийн газрын Хяналтын улсын байцаагчаас дүгнэлт авах)
  • Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт

2. Сунгалт хийх бол

  • Зөвшөөрөл хүссэн албан бичиг, өргөдөл (Оноосон нэр, хаяг байршил, холбогдох утасны дугаарыг тодорхой бичих)
  • Улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт (Нийслэлийн эрүүл мэндийн газрын Хяналтын улсын байцаагчаас дүгнэлт авах)
  • Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

 

Та зөвшөөрлөө авахдаа "Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль" -ийн 35.1.5-д зааснаар 250,000 төгрөгийг Төрийн сан: MN780090100200900941 СХД-Улсын тэмдэгтийн хураамж дансанд төлнө үү.

 

 

  • Эх сурвалж:
  • Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс
  • Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
  • Хоол үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Ариунтунгалаг
  • Утас: 70173175





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.