Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хүсэхэд та нийслэлийн Ulaanbaatar.mn цахим хуудасны Үйлчилгээ эрхлэх бүртгэл цэсэнд хандана.
Зөвшөөрөл хүсэхэд шаардлагатай баримт бичгийн жагсаалт.
- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Түрээслэгч бол түрээсийн гэрээний хуулбар
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар (Тусгай зөвшөөрөлтэй бол шаардлагатай)
- Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн ажлын байрны дүгнэлт (Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хяналтын улсын байцаагчаас авах)
- Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан тухай цагдаагийн газрын тодорхойлолт, дүгнэлт (Шөнийн цагаар зураг авдаг бичлэгийг 720 цагаас дээш буюу 30 хоног хадгалдаг санах ойтой байх)
- Галын аюулгүй байдлын дүгнэлт (Онцгой байдлын байгууллагаас)
- “Хариуцлагатай үйлчилгээ”-ний сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар (Зөвхөн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд хамаарна)
- Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон, татварын байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй байх
- Дотор фото зураг
- Гадна фото зураг
- Гадна орчны 50 метрийн зураглал
- Хог тээврийн гэрээ
Та зөвшөөрлөө авахдаа "Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль" -ийн 35.2.1, 35.2.2, 35.2.3 дахь хэсэгт заасан төлбөрийг дүүргийн Татварын хэлтсээс төлбөрийн даалгавар үүсгүүлснээр төлөх боломжтой.
- Эх сурвалж:
- Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс
- Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
- Хоол үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Ариунтунгалаг
- Утас: 70173175
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
