Эрхэм хүндэт Сонгинохайрхан дүүргийн ард иргэд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.
Монгол Улсын хүн амын 10 орчим хувь нь ажиллаж амьдарч буй тус дүүрэг нь өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжлийн гараандаа хэдийнээ ирээд байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь төр иргэний хамтын ажиллагаа, бүтээлч оролцоонд тулгуурлан амар тайван нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилготойгоор ажиллаж байна.
Бид дүүргийнхээ хөгжлийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан төрийн үйлчилгээний оновчтой шийдэл, ухаалаг-тогтвортой, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй, нийслэл хотын хөгжилд тэргүүлэгч үүрэгтэй ногоон үзэл баримтлал бүхий дүүрэг болон өргөжин хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.
Мөн иргэн бүрд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүйгээр түргэн шуурхай хүргэхээр зорьж байгаа бөгөөд иргэдийнхээ санал хүсэлтийг дүүргийн цахим хуудсаар болон биечлэн хүлээн авч байна.
Иргэн бүртээ тулгамдсан асуудал бүрийг хууль эрхзүйн орчинд бид шийдвэрлэхээр зорьж байна.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
