ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2026 ОНЫ 03 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2026-3-31
1

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2026 ОНЫ 03 ДУГААР САРЫН

31-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

2026 оны 03 дугаар сарын 31

Товч агуулга

Үндсэн хэрэгжүүлэгч

байгууллага

Хамтран хэрэгжүүлэгч

байгууллага

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, удаашралтай байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх.

Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

Худалдан авах ажиллагааны алба

14

Засаг даргын Тамгын газрын дарга

2

Хүүхэд, залуучуудын хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээнд хяналт тавьж ажиллах.

Хууль эрх зүйн хэлтэс

 

Замын цагдаагийн газар

14

Засаг даргын орлогч

3

Тээврийн хэрэгслийн албан татвар, торгуулиа төлөөгүй тохиолдолд камерыг ашиглан илрүүлж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллах.

Хууль эрх зүйн хэлтэс

 

Замын цагдаагийн газар

14

Засаг даргын орлогч

4

Нийслэлийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчин тойрныхоо хог хаягдлыг цэвэрлэх, хайс, хашлага, фасадыг угаах,  тохижуулах ажлыг зохион байгуулах тухай албан даалгавар гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

Нийт байгууллага

14

Дүүргийн Менежер

5

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, худалдан авах ажиллагааг эрчимжүүлж, цаашид хэрхэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.

Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

Худалдан авах ажиллагааны алба

14

Дүүргийн Менежер

6

Нөөцийн махны нийлүүлэлтэд анхаарч, холбогдох байгууллагатай хамтран дамлан зарж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах.

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

Цагдаагийн газар

14

Засаг даргын Тамгын газрын дарга

7

Сүү хөтөлбөрийн ажлаа эрчимжүүлэх.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

14

Засаг даргын орлогч

8

Олон үндэсний хоолны арга хэмжээ 2026 оны 04 дүгээр сард зохион байгуулагдах тул бэлтгэл ажлыг хангах.

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

-

14

Дүүргийн менежер

9

Орон сууцны хороолол дундах болон гэр хорооллын гудамж, явган хүний зам, автозамын эвдрэл гэмтлийг сэргээн  засварлах ажлыг зохион байгуулах.

Хотын стандарт тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Дэд бүтцийн хөгжлийн алба

 

Баруун бүсийн зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ

14

Дүүргийн менежер

Дүүргийн Засаг даргаас өгөх үүрэг, даалгавар

10

Цагдаагийн газар, хорих ангиуд, шүүх, прокуророос ирүүлсэн хүсэлтүүдийг нэгтгэж төсвийн тодотголд оруулах саналыг боловсруулах.

Санхүү төрийн сангийн хэлтэс

Хууль эрх зүйн хэлтэс

14

Засаг даргын Тамгын газрын дарга

11

23 дугаар хорооны цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж танилцуулах.

Санхүү төрийн сангийн хэлтэс

Боловсролын хэлтэс

14

Засаг даргын орлогч

12

Малын сэг, зэмийг цэвэрлэх маршрутыг эцэслэж төсвийн тооцооллыг гаргах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Хөдөө аж ахуйн тасаг

14

Дүүргийн Менежер

13

Төсвийн тодотгол батлуулахтай холбогдуулан Аудитын дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргуулж танилцуулах.

Санхүү төрийн сангийн хэлтэс

Санхүүгийн тасаг

14

Засаг даргын Тамгын газрын дарга

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫНГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.