Нийслэлийн хэмжээнд 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна.


Тус арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байгаа юм.


Сургалт, зөвлөгөөнд өнөөдөр Өнөр болон Төвийн бүсийн бизнес эрхлэгчид оролцож байгаа бол маргааш Толгойт, Баянхошуу бүсийн бизнес эрхлэгчид хамрагдана.


Арга хэмжээний хүрээнд бизнес эрхлэгчдэд онлайн бизнес төвийн үйлчилгээ, татвар төлөлтийн ойлголт, ач холбогдол, согтууруулах ундааны эргэлтэд тавих хяналт болон архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, нийгмийн даатгалын ач холбогдол зэрэг сэдвээр мэдээлэл өгч байна.


Мөн “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” сэдвийн хүрээнд илтгэгч Ц.Азбаяр оролцож, ажлын байрны сэтгэл зүйн орчныг сайжруулах чиглэлээр илтгэл танилцууллаа.


Энэхүү сургалт, зөвлөгөөн нь бизнес эрхлэгчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээс гадна тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.





ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
