Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийгмийн хамгааллын тусгай төв”-тэй хамтран ажиллах, үйлчлүүлэгчдийг дэмжих, нийгмийн оролцоонд ороход дэмжлэг үзүүлэх ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэхээр уулзалт зохион байгуулсны дагуу 2026 оны 03 дугаар сарын 04-ны өдөр тус төвөөр үйлчлүүлэгсдийг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамрууллаа.


Үзлэгийг ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобал сан, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо бий болгох” төсөл, Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансертай хамтран зохион байгуулж 50 гаруй иргэнийг үзлэгт хамрууллаа.


Цаашид энэхүү үзлэгийг улирал бүр зохион байгуулж, шаардлагатай эмчилгээнд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.



ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
