ДҮҮРГИЙН 43-Р ХОРООНД 632 ДУГААР ХУДАГ АШИГЛАЛТАД ОРЛОО

2026-4-8
1

Тус хорооны Алтай 5-р гудамжинд байрлаж байсан Зөөврийн 632 дугаартай ус түгээх байр  “Толгойтын гудамжнаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3,6 км 6 эгнээ замын трасст өртсөн байсан.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороо,  авто замын гүйцэтгэгч “Монгол зам” ХХК, Ус сувгийн удирдах газар хамтран ус түгээх байрыг шилжүүлэн, шинэчлэн барилаа.

Улмаар 2026.04.01-ны өдрөөс эхлэн Ус сувгийн удирдах газар хүлээн авч, иргэдэд хуваарийн дагуу ус түгээж эхэллээ.

Тус худаг нь даваа, пүрэв гарагт амрах бөгөөд зуны улиралд 10:00-14:00 цаг, 16:00-20:00 цаг, өвлийн улиралд 10:00-14:00 цаг, 15:00-19:00 цаг хүртэл ажиллана.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.