Хаврын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, хотын стандартыг мөрдөж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, худалдаа, үйлчилгээний байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах, хотын стандартыг мөрдүүлж ажиллуулах зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, мэдээлэл өглөө.



Тодруулбал хотын стандартын дагуу худалдаа, үйлчилгээний байгууллагын нэр, хаяг, мэдээллийн самбар нь харагдахуйц, бичвэр нь кирилл, уйгаржин бичгээр хосолсон, гаргацтай бичих, хяналтын камер суурилуулах, хогийн сав байрлуулах, гадна орчны 50 метр талбайг цэвэрлэж тохижуулах, гэрэлтүүлэгтэй байх, явган хүний зам стандартын дагуу налуу байх ёстой.


Иймд дээрх стандартын талаарх мэдээллийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга С.Нямдорж, Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сугар нар өглөө. Уг сургалтад 200 гаруй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.









ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
