Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дараах үүргүүдийг өглөө
Тухайлбал: Засгийн газрын 2026 оныг бизнесийн орчныг дэмжих, зарим арга хэмжээний тухай 127-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах
Засгийн газрын 2026 оны хүнсний ногооны үнийн өсөлтөөс сэргийлэх, зарим арга хэмжээний тухай 122-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах
2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж танилцуулах
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ногоон зээлийн асуудал болон газ руу шилжүүлэх ажлын талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах
Мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай А/383 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах
Эзэнгүй гудамжид хаягдсан эвдэрсэн тээврийн хэрэгслүүдийг тээвэрлэж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх,
Муур, нохой барих ажлыг эрчимжүүлэх
Ногоон байгууламжтай холбоотой илэрсэн зөрчлийг арилгах үүрэг өглөө.














ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
